Үйлчилгээ
LPG

LPG Группын Эндэрмоложи аппарарт нь Франц улсад үйлдвэрлэгдсэн, дэлхийн 70 гаруй оронд өргөн хэрэглэгдэж байгаа сүүлийн үеийн дэвшилтэт технологи юм. Энэхүү аппарат нь арьсны 3 давхрага болох эпидэрмис, дэрмис, хиподэрм хүртэл хүрч үйлчлэн зөөлөн эд эсийг сэргээн идэвхжүүлнэ. Цилюлит нь арьсны давхрагуудад өөр өөр байдлаар хэлбэржин дагтаршсан байдаг юм.

 
Биеийн арьсыг чангалан, үрчлээ хуниасыг тэнийлгэж цилюлитыг багасгахаас гадна биений тойргийн хэмжээг багасган галбиржуулан тураах ба цусны эргэлтийг сайжруулан хаванг хөөх үйлчилгээтэй. Үйлчилгээнд орж байгаа хүн 1 цаг 30 минутаас 2 цаг фитнест орж байгаатай адил хэмжээний энерги зарцуулдаг.
 
LPG-д орж байгаа хүн нарийн хоолны дэглэм барихгүй ч хүнсний ногоо жимс жисгэн хүнсэндээ түлхүү хэрэглэвэл зохилтой. Хүний биеийн онцлогоос хамаарч үр дүн нь харилцан адилгүй байдаг. Тухайн хүний биеийн онцлог эрүүл мэндийн байдал амьдралын хэв маяг, хооллолтоос шалтгаална. 7 хоногт 2-3 удаа орно. Хориглох заалт:
  1. Хорт хавдартай хүн 
  2. Ил яр шархтай хүн
  3. Жирэмсэн 
  4. Судас бүдүүрсэн хүмүүст хориглоно.
Өөх соруулах хагалгаанд орсоны 2 сарын дараа орж болно.