Бидний тухай

     “ЕММА” салон нь 2006 онд үүсэн байгуулагдсан ба үйл ажиллагаагаа өргөжүүлэн 2008 оноос эхлэн гадаад худалдаа гоо сайхны чиглэлээр БНФУ-ын Algotherm, Англи улсын Quantum Life Technologies группүүдтэй хамтран ажиллаж байна.
     Манай салон нь байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын дэвшилтэд техник, техналоги, мэргэжилийн тоног төхөөрөмжүүдийг судлан өөрийн орны байгаль, цаг уурын онцлог зэргийг харгалзан монголын зах зээлд  шинэлэг үйлчилгээ нэвтрүүлдгээрээ хэрэглэгчдийн хүндэтгэлийг хүлээсээр ирлээ.
        Манай байгууллага гадаад харилцаагаа өргөжүүлж Францийн Algotherm брэндийн нүүр биений цогц үйлчилгээ, бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр  борлуулж эхлэсэн.
     Емма салоны гоо сайханчид жил бүр Франц улсад зохиогддог Algotherm гоо сайхны мэргэжилийн сургалтанд хамрагдахын зэрэгцээ шинэчлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний найрлага болон арга, техникийг судлан нарийн мэргэжилийн сургагч багш нарын удирдлаган доор  дадлагын ажил хийх зэргээр ур чадвараа дээшлүүлэж байгаагаараа Монголын үйлчлүүлэгчдийг дэлхийн гоо сайхны ертөнцтэй холбож эрүүл гоо сайхныг бэлгэлж байна.
      2011 онд Algotherm –ийн Ази, Номхон далайн орнуудын дунд зохиогддог шилдэг спа салон шалгаруулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож “Algotherm Ази”-ийн шилдэг маркетингтай байгууллагаар шалгарсан нь бидний ажлын амжилтын үр дүнгийн эхлэл билээ.